Л.Баттөр: Коронавирусийн МУТАЦАД ОРСОН ШИНЭ төрөл нийтийн дунд тархсан байж болзошгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-24

Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна. ЭМ-ийн сайд С.Энхболдын мэдээллийг хүргэж байна  Архаг суурь өвчтэй иргэд хүндэрч байсан бол сүүлийн үед идэр насны залуучууд маш богино хугацаанд хүндрэх тохиолдол ихсэж байна.

-Шинжилгээ хийлгүйгээр вакцин тариад үр дүнд хүрэх үү?
-Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэг хийнэ. Мөн иргэдээс анамниз судалгаа авсны дараа вакцинжуулах юм. Хөл хорио эхэлснээс хойших өнгөрсөн 14 хоногт халдварын эрчим буурсныг манай эрдэмтэд судлан тогтоосон. Сүүлийн өдрүүдийн 1000-аад тохиолдол ихэвчлэн ойрын хавьтлууд дундаас гарлаа.  Нас барсан хүмүүсийн гурав нь вакцин хийлгээд 14 хонож байсан.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр, Хөл хорио тавиагүй бол өдөрт 3000-4000 хүн халдвар авах байв. Тэгэхээр хөл хорионы үр дүн тодорхой хэмжээгээр гарсан.

Вирус судлаач манай гурван эмч Япон улсад 20 орчим сорьцонд судалгаа хийж байна. Нас баралт, хүндрэл ихэссэн учир бид бүхэн урьдчилсан байдлаар PCR-д суурилсан нарийвчилсан шинжилгээг хийлээ. Энэ шинжилгээнд 33 сорьцыг хамруулахад Туркээс ирсэн Англиас гаралтай коронавирусийн халдвар илэрсэн. Энэ иргэд ирээд 10-аад хонож, ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Мөн иргэдийн дундаас 2 иргэний шинжилгээнд мутацилагдсан вирус урьдчилсан байдлаар илэрлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.88.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.