Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд ӨРСӨЛДӨНӨ гэдгээ зарлажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-24

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөхөө мэдэгджээ. 

Тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших АН-ын дотоод сунгаанд өрсөлдөж байсан нэгэн. Ардчилсан намын даргаар ажиллаж УИХ болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд багаа ялалтад хүргэж байсан ч тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдод намын даргын суудлаа булаалгаж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамтран ажиллах боломжгүйд хүрч танхимаараа огцорч байсан түүхтэй. Тэрбээр мөн Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Эрдэнэ, Г.Дорлигжав, Ч.Сайханбилэг, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Зоригт нар үгсэн хуйвалдаж ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ гээчийг байгуулж, улстөрчдийг захилгаар, зохиолмоор хэлмэгдүүлэн шалгадаг гэсэн асуудлыг хөндөж олон жил ярьсан

Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг ажиллаж байхад түүнийг шударга бусын хонгилын гар хөл хэмээн хэлсэнийхээ төлөө тус намаас найман жилийн хугацаатай хөөггдсөн. Өнөөдрийг хүртэл намын гишүүнчлэлээ сэргээгээгүй байгаа. Сүүлийн үед үүсээд буй нөхцөлд байдалд улстөрчийн хувьд дүгнэлтээ хийж Үндсэн хуулийн цэц эрх баригч МАН-ын талд үйлчилсэн хэмээн үзэж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхтэй гэж чуулганы танхимаас эсэргүүцэн мэдэгдээд байгаа. Тэрбээр 2020 онд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улстөрийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. 

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хэдийгээр нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн ч тэрбээр одоогоор АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй байгаа. Хэрэв дэвшхээр болбол О.Цогтгэрэлийн намаас уу, М.Тулгатын АН-аас уу гэдэг нь тодорхойгүй байна. АН-ын дарга М.Тулгатын зүгээс Ардчилсан намаас өрх тусгаарласан, гарсан, хөөгдсөн, түдгэлзсэн бүх гишүүдээ ТӨВ НАМДАА НЭГТГЭНЭ гэсэн уриалгыг намын дарга нэр дэвшихдээ илэрхийлж байсан бол О.Цогтгэрэлийн хувьд парламентад нэг ангид хамт сууж байгаа гэдгээрээ түүний өөрийн намаасаа нэр дэвших эрхийг олгож мэдэхээр байгаа. Тодруулбал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын удирддаг намаас нэр дэвших боломж өндөр байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.135.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.