Шивээ-Овоо ХК-ийн нүүрсний уурхайн дамжуулах шугамд гал гарчээ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Хоёрдугаар баг дахь “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн ачих, буулгах хэсгийн дамжуулах шугамд гал гарч байна гэсэн дуудлагыг 2021.04.26-ны өдрийн 03:25 цагт өгчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 9 метрийн өндөртэй, 5х8 метрийн хэмжээтэй нүүрс ачих, буулгах байгууламж шатаж байсныг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдүгээр багийн “Геологи” хорооллын 19 дугаар гудамж Цахилгааны тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.25-ны өдрийн 19:49/ аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын Хэлтсийн Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн алба хаагчид ажиллан “Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 6000В-ын цахилгааны тулгуур багана шатаж байсныг унтраалаа хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.36.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-22
-
2025-04-25
-
2025-04-24