Б.Пүрэвдорж: Амь аварсан ЭМЧ, ЦАГДАА, ОНЦГОЙГИЙНХОНД баярлалаа. Би дахиж АРХИ УУЖ, МАШИН БАРИХГҮЙ ээ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-26

 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн ноцтой осол гаргаж, өөрийн бие, эрүүл мэдэд гэмтэл учруулсан осол гарсан талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.  Дээрх осол болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн албан ёсны цахим сүлжээн дэх хаягтаа ард түмнээсээ уучлал гуйжээ.

Тэрбээр “Би хариуцлагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй” хэмээжээ.

Түүнийг зам тээврийн осол гаргасаны дараа цагдаагийн алба хаагчид түргэн тусламж дуудаж гэмтлийн эмнэлэгт хүргэсэн бол онцгой байдлы албан хаагчид түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд ослоос үүдэлтэй галыг унтраасан байдаг. Тэрбээр өмь насыг минь аварсан эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчдад баярлалаа гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.68.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.