856 хүнээс коронавирусийн халдвар илэрч хоёр хүн нас барлаа
Үйл явдал
/
2021-04-26

Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүний шинжилгээний хариу гарснаас 856 хүнээс коронавирусийн халдвар илэрч хоёр хүн нас барлаа. Тус тохиолдлуудын 744 нь Улаанбаатар хотод, 112 нь орон нутагт бүртгэгдээд байна.  Ингэснээр улсын хэмжээнд нийтдээ 30757 иргэн коронавирусийн халдвараар өвчилж байна.. Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд нь:

  • Завханд 7
  • Дархан-Уулд 24
  • Орхонд 5
  • Булганд 2
  • Сэлэнгэд 2
  • Өвөрхангайд 10
  • Дундговьд 2
  • Сүхбаатарт 7
  • Дорнод 7
  • Увс 1
  • Архангай 16
  • Ховдод 2 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.141.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.