QR ийн зохицуулалтын зарим нэг заалтыг эргэн харах хэрэгтэй боллоо!
Үйл явдал
/
2021-04-27

УОК-оос QR кодтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Өмнөх удаагийн зохицуулалтаас энэ удаагийн зохицуулалт цагийн хуваарийн хувьд өөр байна. Шуурхай штаб QR@gov.mn хаягаар хүсэлт авж байгаа бөгөөд одоогийн байдлаар 15 мянга гаруй хүсэлт ирээд байна.

Эмнэлгийн байгууллагын зохицуулалт дээр санал хүсэлтүүд ирсэн. Эмнэлгийн байгууллагын 11 мянга гаруй авто машинд бүгдэд нь зохицуулалт хийгдээгүй. Тухайн байгууллагын нэр дээр байгаа автомашины хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Хувь хүний нэр дээрх автомашинд цагийн зохицуулалт хийгдсэн. Энэ нь шүүмжлэл дагуулсан тул зарим зохицуулалт дахин хийгдэнэ.

Хэвлэл мэдээллийн байгууллагын автомашины зохицуулалт хийгдсэн нь мөн асуудал дагуулсан тул өнөө маргаашдаа асуудлыг шийднэ. 

Монгол улсын хувьд бид боломжтой улс биш. Бидэнд бодож тооцох юм байна. Аль боломжоороо судалгаа тооцоо хийн ажиллаж байна. Хөл хорио бол хамгийн шилдэг арга. Дэлхий дахин тэр тусмаа Энэтхэгт байдал хэрхэн хүндэрч байгааг харж байна.  Хөл хориог нямбай, нягт хийхгүй бол өндөр настнуудаас авахуулаад маш хүнд тусч байна. Бидэнд та бүгдээс нуух зүйл байхгүй.  Хонгилын үзүүрт байгаа гэрлийг ашиглахгүй бол байдал хүндэрнэ.

Мөн цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлдэггүй, QR кодгүй иргэд ихээр зорчиж байна.

Нийтийн тээвэр өглөө 07.00-10.00 цагийн хооронд үйлчилнэ. 

Мөн цагдаагийн байгууллагынханд иргэдэд битгий их хатуурхаарай гэдгийг хэлсэн. Бүх зүйлийг цаасан дээр зохицуулах боломжгүй гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.18.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.