160 цэгт дархлаажуулалт хийж байна
Үйл явдал
/
2021-04-27

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дархлаажуулалтын суурин цэгийн тоог 120 болгон нэмэгдүүлсэн. Түүнчлэн дархлаажуулалт хийх зориулалтаар тохижуулсан том оврын 40 автобусыг түр цэг болгон үйл ажиллагаагаанд нэвтрүүлсэн юм.  Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 160 цэгт дархлаажуулалт хийгдэж байна.  Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын эсрэг вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горим, хүчин чадал, хүрэлцээ, хангамж, хүний нөөц сургаж бэлтгэгдсэн байдал, яаралтай тусламжийн бэлэн байдал зэрэгт өчигдөр үнэлгээ хийж тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, цаашид иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй хүрч ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, сайтар баримтлан ажиллах заавар, чиглэлийг өгөөд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.22.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.