Тусгай үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нарт нэн шаардлагатай хэрэгслийг гардууллаа
Үйл явдал
/
2021-04-27
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд нэн шаардлагатай тусгай хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас Цагдаагийн газарт хүлээлгэн өглөө.
 
Тус тусгай хэрэгслийг өнөөдөр Цагдаагийн газрын дарга Г.Цэргийнхүү, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Г.Байдраг, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Г.Эрдэнэсүх нарт гардуулан өгөв.
 
Нийт 100 ширхэг конус хэлбэрийн цацруулагчтай түмб, холбогч 50 ширхэг, замын цагдаагийн зохицуулагчийн цацруулагчтай 10 ширхэг хантааз, олон нийтийн цагдаа нарт 100 ширхэг цацруулагчтай хантааз, дохиур мод 50 ширхэг тусгай хэрэгслийг хүлээлгэн өглөө.
 
Хөл хориотой эдгээр өдрүүдэд хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа албан хаагчид яахын аргагүй хууль хүчний байгууллагынхан байдаг. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа тусгай албан хаагч нартаа талархлаа илэрхийлье.
 
Дүүргийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын үед замын хөдөлгөөнд хяналт шалгалт тавих ажлыг 60 гаруй цэг дээр 150 гаруй хүний бие бүрэлдэхүүнтэйгээр 24 цагаар гурван ээлжээр үүрэг гүйцэтгэж байна. Мөн дотоод хэргийн их сургуулийн 21 сонсогч нэмэлтээр ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.221.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.