С.Эрдэнэ Дээд шүүх дэх АН-ын бүртгэлд бүртгүүлэх гэж гурвантаа үзээд бүтэлгүйтлээ
Үйл явдал
/
2021-04-28

Өчигдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгдчийн хуралдаан болж АН-ын даргатай холбоотой асуудлыг хэлэлцсэн юм. Гэтэл АН-ын хоёр талаас хоёр биш гурван хүний нэр орж ирсэн нь шүүгчдийн гайхширлыг төрүүлжээ.  

Ардчилсан намын цаасан сонгуулийн үр дүнгээр сонгогдсон О.Цогтгэрэл, цахим сонгуулийн үр дүнгээр сонгогдсон М.Тулгат нараас гадна С.Эрдэнэ өөрийнхөө нэрийг Дээд шүүхийн цахим бүртгэлд бүртгүүлэхээр бичиг илгээсэн нь Дээд шүүхээс АН-ын даргын бүртгэлийг буцаах үндэс болжээ.

Ийнхүү Дээд шүүхийн нийт шүүгчид дээрх гурван хүний хэнийг нь ч цахим бүртгэлд бүртгэхээс татгалзсанаар С.Эрдэнийн санаархал гурвантаа бүдэрлээ. Мөн С.Эрдэнийн талаас өгсөн АН-ын Үндсэн дүрмийн болон Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг Улсын дээд шүүх бүртгэхээс татгазжээ. Энэ нь С.Эрдэнийн талаас цахим сонгууль зохион байгуулсан нь хүчин төгөлдөр бус, цаашлаад цахим сонгуулийн үр дүнгээр сонгогдсон гэх М.Тулгатыг дүрмийн бус гэдгийг дээд шүүхийн өчигдрийн хурал нотолчихлоо.  Одоо тэгэхээр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, хүчин төгөлдөр байгаа АН-ын үндсэн дүрмийн дагуу Ц.Тувааны тал Дотоод сонгуулийн хороогоороо дамжуулан Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах юм байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.