Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс Монгол оронд хэзээ ч болж байгаагүй хүйтрэлт, ган зуд, салхи шуурга зэрэг байгалийн гамшиг эрчимтэйгээр мэдрэгдэж байгаа. Газар нутгийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн асуудал, элсний нүүдэл, цөлжилт, хүн амын суурьшил зэрэг нь бидэнд тулгарч байгаа томоохон асуудлууд юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд олон хүчин зүйлс байгаа ч нэн тэргүүнд уур амьсгалын өөрчлөлтийг зөв зохистойгоор шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Уур амьсгалын өөрчлөлтөнд ойн үзүүлэх нөлөө асар их байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч ногоон хөгжлийг тэргүүнд тавиад байна. Иймд "говь нэг сая мод" төсөл Монгол орныг ногоон болгохоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Хөрс, бэлчээрийн доройтлыг бууруулах, хөдөөгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх замаар ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой уг төсөл Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт 5000 ширхэг модыг тариад байна. Цөлжилт явагдсан говийн сумуудад ойн зурвас бий болсоноор ус хамгаалах, зохицуулах, усны чанарыг дээшлүүлэх, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Мөн цөлжилтийг бууруулах, орлогын шинэ эх үүсвэртэй болох зэрэг нийгэм-эдийн засгийн олон талт ач холбогдолтой юм.
-
Өчигдөр 18 цаг 59 мин
-
Өчигдөр 18 цаг 57 мин
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин