
УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар МАХН-аас гарах хүсэлт гаргаж, энэ тухайгаа намын удирдлагуудад танилцууллаа.
Тэрбээр "Би 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элсэж байсан. Харин өнөөдөр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өгч байна. Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсье.
"Эрдэнэт" үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй. Тийм учраас аргагүйн эрхэнд ийм сонголт хийж байна. Цаашид УИХ-д эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг уламжлан ажиллана. Эрдэнэтчүүд намайг эрх баригчдын хулгайг зогсоогоорой гэж УИХ-д сонгосон” гэлээ.
-
Уржигдар 21 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-04-24
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-04-22
-
Уржигдар 18 цаг 41 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
2025-04-24