Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ дэмжсэнгүй
Үйл явдал
/
2021-04-29

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Д.Тогтохсүрэн байхр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийг батлаад 29 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Цэцийн шийдвэрийг хэлэлцсэн УИХ-ын  шийдвэрт анх удаа Ерөнхийлөгч хориг тавьж байгаа гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн дурдаад “Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авсан эсэхээр эцсийн шийдвэр гардаг. Харин энэ тохиолдол буюу Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж харагдаж байна. Зарим хуульч ч ингэж тайлбарлаж байгаа. Үндсэн хуулийн цэц нь УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрүүд Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянаж, шийдвэр гаргадаг. Тэгвэл өөрийнх нь шийдвэрт хяналт тавих байгууллагад хориг тавих уу гэдгийг анхаарах ёстой” гэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хариулт тайлбар өгөхдөө, Үндсэн хуулийн 32 зүйлийн 1 дэх хэсгийн 1-т УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгч Цэцийн шийдвэрт биш, харин УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан гэдгийг хэлжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.74.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.