Ц.Сэргэлэн: Цар тахлын нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг дэмжиж, урамшуулах хэрэгтэй
Үйл явдал
/
2021-04-30
УИХ-ын нэгдсэн чуулганы 2021.04.29 үдээс хойших Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо.
 
Энэ асуудалтай холбогдуулан дараах асуултыг асууж, хариулт авлаа.
 
- Энэ цар тахалтай удаан тэмцэж байгаа тэмцлийн тэргүүн эгнээнд эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлынхан их хэцүү нөхцөлд ажиллаж байна. Гэр бүлийн хоёр гишүүн яг энэ нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс байна. Хүүхдүүд нь гэртээ үлдэж байна. Иймд цар тахлын нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг дэмжиж, урамшуулах, өмнө нь үзүүлж байсан сайн жишгээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Мянга гаруй төрийн албан хаагчдыг НОСК-оор дамжуулаад орон сууцжуулсан. Иргэдэд хүрсэн энэ ажлыг хэрэгжүүлэх үү? Хэрэгжүүлбэл эрх зүйн байдлаас нь харах зүйл байгаа.
 
- Нийслэлд хийж байгаа вакцинжуулалтын ажилтай зэрэгцээд орон нутагт вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй. Яагаад гэвэл үүсээд буй голомтуудыг аль болох зэрэг дарж авахгүй бол энд тэндээс дахин ихэвхижихүй гэсэн болгоомжлол байна.
 
- Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын нэр дээр Дорнод аймгийн онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай байгаа материал хэрэгсэл, тусламжын талаар хүсэлт илгээсэн. Үүн дээр онцгой анхаарч шуурхай шийдэж өгөхийг хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.54.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.