162 автомашины QR зөвшөөрлийг цуцалжээ
Үйл явдал
/
2021-05-01

Бүх нийтийн бэлэн байдлын үед хязгаарлалтад хамаарахгүй 15 чиг үүргийн аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгсэлд QR код  зөвшөөрөл олгосон.  Гэвч зөвшөөрлийг зориулалтын бусаар ашигласан, бусдад QR код зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, цагийн хязгаарлалтыг зөрчсөн зэрэг зөрчлүүд илэрсээр байна. Иймд тус шалтгаанаар 162 автомашиныг илрүүлж Тээврийн цагдаагийн албанаас зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.32.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.