Өнөөдөр орон нутгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах зорилгын хүрээнд Вакцинжуулалтын цуваа орон нутаг руу хөдлөлөө. Цувааг орон нутаг руу илгээх аяны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр “Манай Засгийн газрын гол зорилго бол иргэдээ вакцинжуулах. Энэ зорилгоо ч биелүүлж байна. Харамсалтай нь вакцины явцад саатал гарсан. Би зүгээр л ажлаа хийж байна. Вакцины тээвэрлэлтйиг зориудаар гацаасан УИХ-ын зарим гишүүдийг цар тахлын дарааа зарлана. Энэ бол УЛСААСАА УРВАСАН хэрэг. Төрийн ажлыг ингэж гацааж болохгүй. Би зүгээр дуугүй өнгөрөөдөг хүн биш” гэлээ.
БНХАУ-ын санифарм үйлдвэрийн вакциныг ийнхүү 11 аймаг руу хөдөлгөлөө. Ингэсээр улс орон даяарх вакцинжуулалтын ажил эхэллээ. Дээрх вакциныг аймгуудын эрүүл мэндийн газар хүлээж аваад сум, баг бүрд хүргэх юм. Өнөөдөр 11 аймаг руу 93,000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээж байна. Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны 7 дугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар зорьж буй.
-
Өчигдөр 18 цаг 59 мин
-
Өчигдөр 18 цаг 57 мин
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин