“Багануур” ХК-ийн уурхайчид дархлаажуулалтад бүрэн хамрагдлаа
Үйл явдал
/
2021-05-03

Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “галын шугаманд” ажиллаж буй албан хаагчдаа нэн түрүүнд вакцинд хамруулах ажлын хүрээнд уурхайчдаа дархлаажуулалтад бүрэн хамрууллаа.

Уурхайчид 2021 оны 3 дугаар сард "AstraZeneca" вакцины эхний тунг хийлгэсэн бол 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд хоёр дахь тунг хийлгэж дууслаа. Уурхайчид халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан вакцинжуулалтад идэвхтэй хамрагдав.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.135.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.