Э.Бат-Үүл: Та хоёр одоо ШОД, эсвэл СУГАЛАА СУГАЛУУЛААД дийлсэнг нь НЭР ДЭВШҮҮЛ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-03

Зургаан жилийн хугацаатайгаар сонгогдох зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэсэн хоёр хүн нэр дэвших болзолоо хангаж, Аудит болон Сонгуулийн Ерөнхий хороонд холбогдох материалуудаа хүргүүлээд байгаа юм. Энэ үйл явдлыг хөндлөнгөөс ажиглаж буй Нийслэлийн Ардчилсан намын дарга, Улсын баатар Э.Бат-Үүл өөрийн цахим хаягтаа "С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар материалаа СЕХ-д өгчээ. Энэ бол маш сайн үйл явдал. О.Цогтгэрэл, М.Тулгат нарын хоёр залуу дарга одоо эвлэр. Шод, эсвэл сугалаа татуул. Аль дийлсэнийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүл" хэмээн жиргэжээ. 

Нөгөө талд эрх баригч МАН-аас намын дарга У.Хүрэлсүх, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар нэр дэвших нь доторхой болоод байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.147.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.