БОАЖ-ын сайд Н.Уртнасан Байгаль хамгаалах чиглэлд МҮОНРТ-ээс гаргаж буй санаачлагыг дэмжихээ илэрхийллээ
Үйл явдал
/
2021-05-04
БОАЖ-ын сайд Н.Уртнасан МҮОНРТ-ын захирал А.Бүрэнбаатар, Ерөнхий продюсер Д.Ганчимэг нарыг хүлээн авч уулзаж байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
 
Монголын үндэсний олон нийтийн радио телевиз энэ оноос эхлэн бодлогын шинэчлэл хийж томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсны нэг нь байгаль, экологийн тэнцвэрт байдал, хүн-байгалийн хүйн холбоо, зүй зохистой харилцаа зэргийг сэтгэлгээний болон үйлдлийн урлагаар илэрхийлж олон нийтэд таниулах “Нүүдэлчин зөн” арт медиа юм. Төсөл 4 үе шаттай явагдах бөгөөд контемпорари урлагийн шилдэг 10 уран бүтээлч өв соёл, монгол сэтгэлгээ, байгаль экологи зэрэг сэдвээр 23 цуврал нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэнэ гэдгийг Ерөнхий продюсер Д.Ганчимэг танилцуулсан.
 
Уулзалтын үеэр МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар “Бид нийгэм, олон нийтийг байгаль, дэлхийгээ хамгаалахад чиглэсэн цогц ажлуудыг системтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Энэ хүрээнд “Нүүдэлчин зөн” төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Өнөөдөр бид байгаль эхтэйгээ ингэж харьцсаар юунд хүрэх вэ, яагаад хайрлаж, хамгаалах ёстой вэ, бид юу хийж чадах вэ зэргийг системтэйгээр, олон талын өнцгөөс харуулахаар зорьж байгаа гэсэн юм.
 
БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам ХАН бодлого буюу хамгаална, зүй зохистой ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн үндсэн чиглэлийн дагуу ажилладаг. Энэ хүрээнд хүрээлэн буй орчноо хамгаалахад чиглэсэн асуудал дэвшүүлж, гарц шийдлийг эрэлхийлсэн нэвтрүүлгүүдийг бэлтгэн иргэд, олон нийтэд таниулахад хамтран ажиллахад бэлэн гэдгийг онцоллоо. Ингэхдээ урлаг, уран сайхнаас гадна мэргэжлийн байдлыг алдагдуулахгүй салбарын экспертүүдтэй нягт хамран ажиллаж, судалгааг гүнзгийрүүлэх шаардлагатайг хэлсэн юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.187.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.