
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр АН-ын тамгатай холбоотой маргааныг өнөөдөр 13:30 цагт хэлэлцэнэ.
С.Эрдэнэ АН-ыг 2020 оны сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээж, намынхаа дэд дарга Ц.Туваанд ажлаа хүлээлгэн өгч, тамгаа шилжүүлсэн билээ. Уг нь тус нам Их хурлаа хийж, намын даргаа сонгох ёстой ч намынхаа дүрмийн дагуу өнгөрсөн оны долдугаар сарын 8-нд ийнхүү Ц.Туваанд намын даргын эрх, тамгатайгаа очсон юм.
С.Эрдэнэ өмнө нь намынхаа Их хурлаар дарга болсон “зангараг”-аа санан тамгаа буцааж авахыг хүссэн ч Ц.Туваан өгөөгүй бөгөөд хариуд нь С.Эрдэнэ албан ёсны даргын хувьд УБЕГ-т хандаад шинэ тамгатай болсон.
С.Эрдэнийн хүсэлтийн дагуу УБЕГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд шинэ тамга хийж өгсөн бөгөөд ингэхдээ Ц.Тувааны барьж байгаа хуучин тамгыг хүчингүй болгосон юм.
Тамгаа хүчингүй болгуулсан Ц.Тувааны тал УБЕГ-ын дээрх шийдвэрийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг гомдлыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Ингэснээр шинээр хийлгэсэн С.Эрдэнийн тамга ч хүчингүй болчихоод байгаа.
Саяхан хоёр АН хоёулаа Ерөнхийлөгчийн сонгуульд тус тусдаа нэр дэвшигч тодруулсан гэхээр аль аль нь хүчингүй тамгаар бичиг баримтаа хүргүүлсэн гэсэн үг.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.210.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 21 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-04-24
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-04-22
-
Уржигдар 18 цаг 41 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
2025-04-24