АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг бүртгэж Н.Алтанхуягийг бүртгэсэнгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-06

С.Эрдэнэ даргатай АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг нь СЕХ хүлээн авсан болохыг мэдэгдлээ.  Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "АН-аас хуульд заасан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан бичиг баримтын бүрдлийг хангасан гэж үзээд бидний материалыг хүлээж авсан. Улмаар СЕХ бүртгэх эсэх шийдвэрээ гаргана" гэв. 

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан УИХ-д суудалтай нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бичиг баримтыг СЕХ-нд хүлээлгэн өгөх хуулийн хугацаа 00:00 цагаар дуусгавар болж байна.  Нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авснаас хойш гурав хоногийн хугацаанд хянан үзээд, энэ сарын 8-наас өмнө бүртгэж авсан эсэхээ олон нийтэд мэдээлэх юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.154.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.