Г.Занданшатар: Ц.Туваан гишүүн ээ!! Намаа шинэчил. Нам доторх бузар булхайгаа битгий бусад руу чих!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх гэсэн ч СЕХ С.Эрдэнийг бүртгэж авлаа. Ингэснээр АН доторх эрх мэдлээ булаацалдсан тэмцэл хуваагдал улам хурцдаж, УИХ-ын бүлгий гишүүд нь өлсгөлөн зарлаж, Д.Сүхбаатарын талбайд хонолоо.

Хувиарын дагуу хуралдаж байгаа хаврын чуулганы хуралдаанаар чухал хуулийн төсөл хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан чуулганы хуралдаанд хуулийн төсөл танилцууллаа. Тэр үеэрээ “МАН-ын дарга У.Хүрэлсүх ээ, УИХ-ын дарга Г.Занданшатар аа, шударга ёс, хуулийн засаглал чинь хаана байна вэ... Нэг намын дарангуйлал тогтоод удаж байгаа юм байна гэдгийг энэ индрээс ард түмэндээ мэдэгдье. УИХ-ын гишүүний бие унаа халдашгүй гэдэг чинь худлаа юм байна. Ш.Адьшаа гишүүний гарыг мушгисан. Намайг яасныг та нар харсан биз дээ. Танай нам хуульт ёсыг гажуудуулж байна. Монгол Улсын их хуралд хууль зүйн байнгын хороо гэж байдаг юм бол, С.Бямбацогт даргаа, Хууль зүйн яам гэж байдаг юм бол Х.Нямбаатар сайдаа хуулийг хэрэгжүүл. Бид өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ үүгээр мэдэгдье. Би үгээ хэлж байна. Та битгий дарангуйлаад

” гэлээ. Түүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ бол хууль баталдаг, баталсан хуулиндаа хяналт тавьдаг байгууллага. Танай намын дотоод асуудлыг УИХ-ын гишүүд бид яаж мэдэх юм бэ... Эрх мэдлээ булаацалдсан, хагарч буцсан энэ намынхаа асуудлыг та нар өөрсдөө дотооддоо шийд. Намынхаа бузар булай, хамаг муу муухайг бидэн рүү чиглүүлэх хэрэггүй. Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэж байна. Гэхдээ УИХ бол нэг намын асуудлыг шийддэг байгууллага биш” гэдгийг онцолоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.172.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.