Г.Батбаатар: Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүс ямар ч тохиолдолд ПСР өгөх шаардлагагүй
Үйл явдал
/
2021-05-06

 

 ЭМЯ-ны зочны цагт АШУҮИС-ийн захирал асан, доктор Г.Батбаатар оролцлоо.  Тэрбээр вакцины асуудлаар мэдээлэл өгсөн юм. 

Г.Батбаатар "Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 7 ба түүнээс олон хоног өнгөрсөн бол бүтэн тун хийлгэсэн гэж үзнэ. Вакцины бүтэн тунг хийлгэснээр өөрийгөө болон эрргэн тойрныхоо хүмүүсийг халдвараас хамгаална. Мөн вакцины бүтэн тунгаа хийлгэсэн хүмүүс халдварын шинж тэмдэггүй хэлбэр, хүнд, нэн хүнд хэлбэрээр өвдөх эрсдэлээс эрс буурна. 

Түүнчлэн бусдад халдвар тараах эрсдэл 50 хувь буурна. 

Ковид19-ын эсрэг ямарч вакцин аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир ямар нэг өвчин үүсгэхгүй, хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэслэл байхгүй. 

Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүс ямар ч тохиолдолд ПСР өгөх шаардлагагүй" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.