С.Эрдэнэ: МоАХ өнөөдөр түүхэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа
Үйл явдал
/
2021-05-06

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ:

-АН-ыг удирдаж ирсэн хүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар хариуцлагаа хүлээж, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Ц.Туваанд тамгыг түр шилжүүлсэн. Үүнээс үүдээд АН-ын удирдлагын түвшинд үл ойлголцол үүссэн. Ц.Туваан дарга намын их хурлыг явуулж, тамга гардуулсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Харамсалтай нь эрх мэдлээ ашиглаж, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэх заалт оруулсан. Энэ нөхцөл байдлаас үүдээд би АН-ын даргын үүрэгт ажилдаа эргэж орсон. УДШ дээрх АН-ын бичилт миний нэр дээр байсан. Хууль эрхзүйн бүх акт надад байсан. Бүрэн эрх надад хадгалагдаж байлаа. Харамсалтай нь олуулаа байвал хуульгүй, дүрэмгүй байх асуудал газар авсан. Би ардчиллын төлөө журмын нөхөдтэйгээ хамт зүтгсэн. Өнөөдөр ч гэсэн зүтгэж байсан нөхөд хамт байгаа. 

 

МоАХ өнөөдөр түүхэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. 2020 оны УИХ-ын сонгууль луйврын сонгууль болсон. Захиалгын хүмүүсээ гаргаж ирсэн. Тэр хүмүүс нь өнөөдөр үүргээ гүйцэтгэж байна. Нэг хүний, хэсэг бүлэг хүмүүсийн төлөө үйл ажиллагаа явуулдаг улс төрийн нам гэж байхгүй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.164.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.