461-р хорих ангийн дарга Ж.Энхтайван нар ХОРИГДЛУУДЫН МӨНГӨӨР ДЭЛГҮҮР АЖИЛЛУУЛДАГ уу..
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-07

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ехөнхий газрын харьяа 461-р хорих хаалттай ангийн удирдлагууд 219 сая төгрөгөөр ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ тендер зарлажээ. Тодруулбал ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИЙН 2021 ОНД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЦЭГЭЭР ХОРИГДОЛ, ХОРИГДСОН ЭТГЭЭДИЙН ХЭРЭГЦЭЭНД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ “ДЭЛГҮҮРИЙН ХҮНС БОЛОН АХУЙН НЭН ХЭРЭГЦЭЭТ БАРАА” ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ гэгчийг байгуулжээ.

Уг тендерийг 2021 оны 05 дугаар сарын 005-нд зарлагдсан бол 06 сарын 04-нд хаагдахаар зарлажээ... Шүүхийн шийдвэрээр зарим эрхээ хязгаарлуулсан ч гэсэн тус хорих ангид саатуулагдан хоригдож байгаа хүмүүс болон тус ангийн албан хаагчдад бүгдэнд нь ууж, идэх эрх бий...

Гэхдээ төр иргэдийнхээ эрхийг хязгаарлан шийтгэж байгаа бол тэр хязгаарласан эрхийг нь нөхөж, ууж идэх, амттан шимттэнээр хангах үүрэгтэй. Гэтэл хоригдож байгаа иргэдээс мөнгө татаж, түүгээрээ ДЭЛГҮҮР ажиллуулж байгаа нь өөрөө хоригдож байгаа иргэдийн санхүүгийн эрх чөлөөг бас хязгаарласан, түүнчлэн хоригдлуудын мөнгөөр санхүүждэг гэсэн ойлголтыг төрүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.142.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.