Өмнөговь аймаг “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Үйл явдал
/
2021-05-07
Хамтын ажиллагааны гэрээ албан ёсоор 2 дахь удаагаа байгуулагдаж байна. Анх 2018 онд гэрээ байгуулж байсан бөгөөд энэ нь Эрдэнэтийн дараа орох жишиг гэрээ болж байсан түүхтэй.
 
Энэ жилийн хувьд өмнөх гэрээний ололт амжилтаа бататгасан илүү үр өгөөжтэй гэрээ болсныг талууд онцоллоо.
 
Тус компани байгуулагдаад 11 жил болж байгаа бөгөөд бизнес төлөвлөгөөгөө орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан цааш хамтран ажиллах нь харилцан ашигтай хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах нь орон нутгаас ажлын байр бий болгох, бизнес эрхлэх боломж нэмэгдүүлэх гарц юм. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр цаашид олон үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх гэрээнд ийнхүү гарын үсэг зурлаа.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.