
Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:
-Ардчилсан нам өнөөдөр устах аюулд орж байна. Баруун төвийн чиг баримжаатай, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн эрх ашгийн төлөө зогсдог намыг зүүнтнүүд, эрх мэдлийн төлөө юугаа ч үл хайхрах албан тушаалтнууд булааж авахыг санаархаж байна. Өчигдөр Г.Занданшатар төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзсан. АН-ын эрх ашгийг хэдэн гишүүн ордон дотор цай ууж байгаад шийдэхийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МАН нь нэгдэж АН-ыг унагаах оролдлого хийж байна вэ? Төрийн өндөр дээд эрх мэдэлтэн албан тушаалаа ашиглаж, АН-ын гишүүдийн итгэл үнэмшлийг нурааж байна.
Шүүх байгууллага ажлаа хийх хэрэгтэй. Төрийн байгууллагууд хэнээс ч хараат бусаар хуульд захирагдах журмын дагуу ажлаа хиймээр байна. УИХ-д суудалтай АН-ын гэх тодотголтой 11 гишүүн хууль дүрэм, намын дотоод журмыг сахих ёстой. Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа У.Хүрэлсүх өөрийн эрх ашгийн төлөө АН-ыг баллуурдаж байна. Ардчиллын үнэт зүйлс, зарчим ярьдаг хүмүүс одоо болно шүү дээ гэж хэлж байна. Энэ хууль бус үйлдлээ зогсоох хэрэгтэй.
-
Уржигдар 21 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-04-24
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
2025-04-22
-
Уржигдар 18 цаг 41 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
2025-04-24