Өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхлэх худалдааны төвүүд
Үйл явдал
/
2021-05-10

Халдвар хамгааллын дэглэмийг нэг түвшин бууруулсан. Өнөөдөр буюу тавдугаар сарын 10-наас үйл ажиллагаа явуулж эхлэх худалдаа, үйлчилгээний байгууллагын мэдээллийг хүргэж байна.

Нийт 89 чиглэлээр худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 18 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж, үлдсэн байгууллагын үйл ажиллагааг нээсэн. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, куфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлаж, хүргэлтээр болон захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрөхөөр зохицуулсан. Хүнснээс бусад барааны зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх үүргийг УОК-оос өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсний хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга тушаал гаргасан. Улмаар дүүрэг бүрд Ажлын хэсэг байгуулж, томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлагад УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар батлагдсан тусгай нөхцөл, шаардлагыг хангуулж ажиллаж байна. Тусгай нөхцөл, шаардлага 14 чиглэлээр тавигдсаны нэг нь зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа, хайпермаркет, супермаркет юм. Тусгай нөхцөл, шаардлагад 20 шалгуур үзүүлэлт бий. Үүнийг хангаж байж, хайпермаркет, зах, худалдааны төвүүд зэрэг дээр дурдсан байгууллагууд үйл ажиллагаа явуулна. Үлдсэн нэрийн барааны жижиг дэлгүүр буюу хүнсний мухлаг, хүнсний дэлгүүрүүд дээрх 20 үзүүлэлтээс 16 үзүүлэлтийн шаардлага хангаж байж үйл ажиллагаа явуулна. Зөвхөн зах, худалдааны төв гэхгүй худалдаа, үйлчилгээ явуулж буй байгууллагууд УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар баталсан түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг дагаж, мөрдөж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Мөн Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун авсан, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн тухай эрүүл мэндийн байгууллагаас магадлагаа авсан ажилтан, түрээслэгчдийг ажиллуулна. Аппликэйшнээр QR код уншуулан, халдварын эсрэг бүрэн тун авсан эсэх, коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй болохыг шалгаж, нэвтрүүлнэ. Хяналтын хэсэг буюу орох хаалганы хэсэгт хяналтын ажилтан ажиллуулна” гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.