А.Ариунзаяа: Зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авдаг иргэдэд 1 сая төгрөг олгоно
Үйл явдал
/
2021-05-11

Засгийн газрын 100 дахь хоногийн уулзалтаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-аас баталсан. Ингэхдээ нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийг 6 сая төгрөг хүртэлх хэмжээг тэглэсэн байгаа юм. Тухайн үед 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Уг зээлийг тэглэсэнтэй холбоотой нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг, зээл аваагүй иргэд болон 1 сая төгрөгийн зээлийн асуудалтай байсан иргэдийг зохицуулах хууль гарсан байгаа юм. Харин 2019 оны 12 сарын 31-ны өдрийн байдлаар тэтгэврийн зээлгүй байсан  194.1 мянган иргэнд 194 тэрбум төгрөг мөн 1 саяас доош зээлтэй байсан 43.9 мянган иргэнд 21.4 тэрбум төгрөгийг нөхөн олгох хуулийг баталсан байгаа. Ингэхдээ Эрдэнэс силвер компанид 2021 оны тавдугаар сарын 21-ны өдрөөс өмнө мөнгөжүүлэх үүрэг даалгаврыг хуулиар гаргасан. Эрдэнэс силвер компани нь 216 тэрбум төгрөгийг одоогийн байдлаар бэлэн болгосон бөгөөд байршуулсан юм. Ойрын өдрүүдэд 237.9 мянган иргэдтэй холбогдож мөнгө олгохыг холбогдож хэлнэ. Энэ хууль маань зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авдаг иргэдэд хамааралтай учраас халамжаас тэтгэвэр авч байгаа иргэдэд хамаарахгүй. Нийгмийн даатгалын сангаас зөвхөн өндөр настны тэтгэвэр гэлтгүй тэжээгчээ алдсан, тахир дутуу, цэргийн тэтгэвэр авдаг ахмадууд мөн хамрагдаж байгаа. 2019 оноос хойш нас барсан 9 мянган иргэн байгаа учраас эдгээрийг ар гэрт нь өвлөгдөх зорилгоор ажиллаж байгаа юм.  

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.107.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.