Л.Оюун-Эрдэнэ: Бид вакцинжуулалтаараа  Азид тэргүүлж, дэлхийд 10-т жагсаж  байгаа
Үйл явдал
/
2021-05-11

 Засгийн газрын гишүүд Төрийн ордонд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн чиглэлд ямар бодлоо илэрхийллээ 

Уг уулзалт төрийн ордонд зохиогдсон бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  Сангийн  сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Үндэсний хөгжлийн газрын удирдлагууд 30 бизнес эрхлэгчтэй уулзлаа. Тэрээр “Засгийн газар бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нэмэртэй байх үүднээс вакцинжуулалтыг идэвхжүүлсэн. Вакцинжуулалтаараа бид Азид тэргүүлж, дэлхийд 10-т жагсаж байна. Төр, хувийн хэвшлийн бичих шинэ хуудасны талаар та бүхэнтэй ярилцмаар байна. Бид нэг завинд сууж буй учир хамтарч ажиллах хэрэгтэй. Бидний хувьд яарах ёстой хугацаанууд үүсэж байна. Хүнсээ дотооддоо хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх боломжтой. Өндгөө хүртэл дотооддоо хангаж чаддаггүйг хөл хорионы үеэр анзаарсан. Хэдүүлээ уулзаад тарах биш, зөвлөмж гаргаад, хоол идэн, зургаа авахуулаад өнгөрмөөргүй байна. Тэгээд хэдэн сарын дараа дахиад л өнөө асуудлаа ярьдаг. Энэ байдлыг өөрчилье. Зүүн баяны төмөр замыг эхлүүлэх нь зөв ч Ерөнхийлөгч энэ төсөлд хэт оролцсон нь буруу. Ерөнхийлөгчийн тамгын газар бол 14 зөвлөхтэй л байгууллага. Цаашид энэ төслийг Засгийн газар үргэлжлүүлнэ. ЭТТ энэ төслийг дангаараа санхүүжүүлж чадахгүй. Соёлын өөрчлөлт рүү орохоор хичээе. Ерөнхийгөөс тодорхой руу орцгоооё. Эдийн засаг гэж ерөнхийд нь ярилгүй, нэг төслийн ТЭЗҮ-г л сонгон ярилцдаг болъё. Энэ уулзалт цаашид үргэлжилнэ. Хөшигийн хөндийн төсөл их гоё төсөл. Бид газрыг нь үнэгүй олгон, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой. Говийг усжуулах 3 төсөл бий. Цаашид энэ төсөлд оролцох ААН-үүд  уулзана гэх мэтээр хүрээгээ хумья” гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.206.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.