Энхтайваны гүүрний явган хүний шинэ зам чанар муутай болсон талаар Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр тайлбар хийлээ
Дөрөвдүгээр сарын 30-нд гүүрийг хөрөнгө мөнгөнийхөө бололцоон дээр тулгуурлаад тавдугаар сарын 8-ны дотор засахаар болсон юм. Замын зорчих хэсэг болох 7200 мкв талбайн асфальтан хучилтыг Улаанбаатар зам засварын газар хийж гүйцэтгэсэн. 3 см орчим бүх хучилтыг хуулж авч, хатуу хучилт хийсэн. Хучилтад ямар нэг санал гомдол байхгүй. Мэргэжлийн байгууллагууд хүлээж авсан. Явган хүний зам маань гологдоод байна гэж яриад ямар ч байсан өнгөлье гэж шийдсэн. Бетон хучилтаар өнгөлбөл 3-4 см хэртэй бүхэлд нь хуулах болно. Гэтэл, нэгдүгээрт цаг байхгүй. Хоёрдугаарт, бүхэлд нь хуулна гэхээр хөрөнгө мөнгөний хувьд хүрэлцэхгүй байсан. Гуравдугаарт, энэ доор Энхтайваны гүүрийн гэрэлтүүлгийг тэжээж байгаа шонгуудын цахилгаан кабель, троллейбусны цахилгаан холбооны шугамууд байгаа учраас хуулах цаг байхгүй гээд, резинэн хучилт хийе гэж шийдээд тавдугаар сарын 3-ны оройноос бэлтгэлээ хийж эхэлсэн. Гэрэлтүүлгийн 54 шонг Улаанбаатар гэрэлтүүлэг компани иж бүрэн солиход 65 сая төгрөг гарсан. Дөрвөн асар, багана, гүүрний хашлагын засварыг "Цагаан толгой нуур" компани хийж дуусгасан. Резин замын метр кв-ыг 45 мянга буюу 90 орчим сая төгрөгөөр хийсэн. Энэ компани гурваас дөрвөн жил эвдрэл гэмтлийг засаад явна" гэлээ.
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин