Э.Бат-Үүл, Ц.Нямдорж хоёрын хэн нь С.Зоригийн хэргийн ЗАХИАЛАГЧ вэ? Тэд хэлэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-12

асгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй” гэж хэлсэн.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр хариу мэдэгдэл хийж байна.  Тэрбээр, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар холбогдуулж байгаа хүмүүсийг олж тогтоох хүсэлтийг би 2019 оны 4 дүгээр сард Хууль зүйн сайдад тавьсан. Тус хүсэлтийг Нийслэлийн прокурорын байгууллага руу шилжүүлсэн гэдэг хариу ирсэн. Өнөөдрийг хүртэл би хэргийн хариуг хүлээж суугаа хүн. Сүүлийн үед Ц.Нямдорж сайдын гаргаж байгаа буруу авирыг хараад байхад хүсэлтээ буруу хүнд буруу хаягласан байна гэдэг сэтгэгдэл төрж байна. Ц.Нямдорж энэ хэргийн захиалагчтай холбоотой юм биш үү гэдэг бодол төрөх боллоо. Ингэж бодох гурван үндэслэл байна. Нэгдүгээрт, Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Өөрийгөө хуулиас дээгүүр тавьж байна. Хоёрдугаарт, Ц.Нямдорж галзуу хүн шиг юм ярьдаг боллоо. Ямар ч логик, авцалдаагүй. Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон хүн айл гэр шатааж, хүний амь хороосон алуурчны үгийг өлгөж аваад ийм зүйл яриад сууж байна. Үүнээс нь харахад сэтгэц нь зүгээр байгаа гэсэн эргэлзээ төрүүлж байна. Гуравдугаарт, Ц.Нямдорж хэзээ ч хүний эрхийн төлөө тэмцэж байгаагүй. Эрүүдэн шүүх технологийг Хууль зүйн сайд байхдаа оруулж ирсэн. Ц.Нямдорж энэ хэргийн захиалагч гэсэн миний хардлага үнэн бол С.Зориг агсны амь насаа алдсан хэрэг гадны захиалгатай байж таарна.

1990 онд гадны тагнуулын байгууллагатай холбоотой байсан хүмүүс сүүлийн үед маш их идэвхжиж байгаа гэдгийг хэлмээр байна. Ц.Нямдорж сайд гадны байгууллагатай холбоотой байсан. Ц.Нямдорж Монголын төрд гаднаас шургалсан хорт могой гэдгийг хэлмээр байна гэв. 

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг гадны захиалгатай байж болзошгүй хэмээн үзэж тагнуулын байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.181.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.