Өмнөговь аймаг 15 сумын залуучуудын хөгжлийн салбар зөвлөл бүрд ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Үйл явдал
/
2021-05-12
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр, Нутгийн хишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөгжил, оролцоог дэмжих #ЗАЛУУС хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн 15 сумын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл тус бүрд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
 
Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл нь залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг тухайн орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвшилцлийн байгууллага юм. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүн нь тухайн шатны Засаг дарга байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.204.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.