Орхон аймагт нийт 13 сувилагч, тусгай мэргэжилтнүүд ШАГНАГДЛАА
Үйл явдал
/
2021-05-12
 Жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг  тэмдэглэдэг уламжлалтай.
 
     Орхон аймгийн хувьд энэ жилийн сувилагчдын баярыг тохиолдуулан цар тахлын хүнд нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэн хариуцлагатай ажиллаж буй нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн  төлөөллийг хүлээн авч уулзаж аймаг орон нутгийн шагналыг гардууллаа.
 
     Шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал нар оролцлоо.
 
     Энэ жил нийт зуу гаран сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулж байгаагаас өнөөдөр төлөөлөл болгож  эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр 2, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичгээр 2, аймгийн ИТХ-ын Иргэний төлөө медаль 1, ИТХ-ын хүндэт жуух бичгээр 2, Орхон аймгийн хүндэт тэмдэгээр 4, аймгийн Засаг даргын жуух бичгээр 2 нийт 13 сувилагч, тусгай мэргэжилтнүүд шагнагдлаа.
 
      Түүнчлэн цар тахлын үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан хариуцлагатай ажиллаж буй сум өрхийн эрүүл мэндийн төв, Эрдэнэт сувилал цогцолбор, Хувийн хэвшлийн Чандмань –Эрдэнэ холбоо, БОЭТ-ийн сувилахуйн албаны хамт олныг нийт 15 сая төгрөгөөр урамшууллаа.    
 
   Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын зургаан салбарт 756 сувилагч, тусгай мэргэжилтнүүд ажилладаг байна.
 
Мэдээллийн төв
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.107.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.