Э.Бат-Үүл: Хэргийг бүхэлд нь нууцаас гаргачих юм бол би бүх зүйлийг ярьмаар байна
Үйл явдал
/
2021-05-12

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж намайг С.Зоригийн хэрэгт холбоотой мэтээр гүтгэж байгаа хүмүүсийг олж өгч, хариуцлага тооцож өгнө үү гэж хандсан. Ингээд ХЗДХЯ-наас уг асуудллыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн болохыг мэдэгдсэн. Би өнөөдрийг хүртэл энэ хэргийн хариуг хүлээж байна.

Сүүлийн үед Ц.Нямдоржийн хачин үйлдлийг хараад байхад тэр үед хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан юм байна гэдэг сэтгэгдэл төрөх боллоо.

Ялангуяа Ц.Нямдорж энэ хэргийн захиалагч байж болзошгүй зүйлийг хэргийг шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьдаг байсан. Ер нь Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм биш байгаа гэж бодох болсноо мэдэгдэж байна. Ингэж бодох гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт, Ц.Нямдорж хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг урт хугацаагаар энэ яамны сайд байсан хүн алга. УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүн хэн ч бай хуульд захирагдах ёстойг маш сайн мэдэж байгаа. Гэтэл энэ хүн маш их сандарч, тэвдээд хуулийг уландаа гишгэж эхлээд байна. Өөрийгөө хуулиас дээгүүр тавих боллоо.

Хоёрдугаарт, Ц.Нямдорж галзуу хүн шиг юм ярьдаг боллоо. Ямар ч логик, авцалдаагүй. Айл гэр шатааж, хүний амь хороосон алуурчны үгийг хууль зүйн яамыг 20 жил толгойлсон хүн өргөж авчираад, ийм зүйл яриад сууж байна. Үүнээс нь харахад сэтгэц нь зүгээр байгаа гэсэн эргэлзээ төрүүлж байна.

Гуравдугаарт, энэ үйл ажиллагаагаа хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа ш**ж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш хүний эрхийг чангалахын төлөө явдаг байсан. Эрүүдэн шүүх төхөөрөмжийг Ц.Нямдорж сайд байхдаа оруулж ирж байсан.

Энэ хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой гэдэг миний хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай гэсэн үг. Ц.Нямдоржийг гадны тусгай албатай холбоотой гэдгийг тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр шоронд орж, ял сонссон. Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн гэдгээр мөн ялласан" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.