“Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна
Үйл явдал
/
2021-05-13
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн санаачилгаар “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа.
 
Аяныг Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах бөгөөд Нийслэлийн 6 дүүргийн 100 хороонд 14 төрлийн 25000 ширхэг тарьц, суулгацыг тарьж ургуулахаар төлөвлөөд байна. Өрх бүр хашаандаа мод тарьснаар агаар, хөрсний бохирдлыг бууруулж, дуу чимээг багасгах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд иргэд эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд эерэгээр нөлөөлөх юм.
 
Түүнчлэн мод тус бүрийг гэрчилгээжүүлж ургалт, арчилгаа сайн хийсэн өрхийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.124.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.