А.Ариунзаяа: Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад хадгаламж байршуулаагүй
Үйл явдал
/
2021-05-13

ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа:

-Улсын төсвөөс нийгмийн даатгалын санд татаас хэлбэрээр олгогддог 500 орчим тэрбум төгрөг тавигддаг. Энэ жилийн хувьд 499 тэрбум төгрөг суугдсан. Үүнээс сангийн цэвэр алдагдал нь 72.6 тэрбум төгрөг. Нөгөөтэйгүүр төрөөс нийгмийн даатгалын сангийн тогтолцоо үүсэхээс өмнө буюу 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр болох 231.3 төгрөгийг даадаг. Цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэвэрт олгох 173 тэрбум, зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийг тухайн үед гаргаж байсан зохицуулалтаар 19 тэрбум, 1995 оноос өмнө үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг төрөөс даадаг. Нийтдээ төсвөөс татаасанд 500 орчим тэрбум зарцуулдаг. Үүнээс сангийн цэвэр алдагдал нь 72 орчим тэрбум төгрөг.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэзээ батлагдахаас хамаараад хэдэн төгрөгийн орлого төлөвлөснөөсөө тасрах вэ гэдгийг тооцоолно. Хэрэв ирэх долдугаар сараас хэрэгжихээр тогтвол 140 орчим тэрбум, нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ гэвэл 189 тэрбум төгрөгийн орлого тасарна гэсэн үг. Тэгэхээр энэ нь авлага талдаа бүртгэгдээд өнгөрсөн оны дөрвөн сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт урамшууллаар 789 тэрбум төгрөгийг авлагаар бүртгээд явсан.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад хадгаламж ерөөсөө байршуулаагүй. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш Засгийн газар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхдээ сан хооронд мөнгө гүйлгэх зохицуулалтыг оруулсан. 789 тэрбум төгрөгийг сан хооронд нь зохицуулалтыг хийсэн. Ингэснээр энэ нь эргээд авлагаар бүртгэгдэж төсвийн нөхөн олголт дараа нь хийгдэнэ. Хадгаламж бус тэтгэвэр хэлбэрээр 400 орчим тэрбум төгрөг Төрийн болон Хаан банкинд байршиж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.125.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.