Х.Нямбаатар: Улсын хэмжээнд 6686 камер суурилуулсанаас 2470 нь огт ажилладаггүй
Үйл явдал
/
2021-05-14

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар өнөөдөр манайд улсын хэмжээнд 6686 камер суурилуулсан ч 4216 нь ажиллаж байгаа, үүний 1251 нь дүрсний шаардлага хангахгүй байгаа бол 2470 нь огт ажиллахгүй байна гэж харсан. Цагдаагийн байгууллагаас олон судалгаа хийсэн.

Улсын хэмжээнд хилийн боомт болон хот суурин газар 60 гаруй мянган камер суурилуулбал хяналтын систем рүү шилжиж чадна гэсэн дүгнэлтэд хүрсэн. 300 гаруй сая ам.долларын асуудал яригдаж байгаа. Хүү торгуулийн орлогоос жил болгон камержуулалтын асуудлыг шийдэж явахаар тусгасан. 

Камерын ашиглалт болон арчлалтыг орон нутаг хариуцахаар тусгасан. Улсын төсөвт дарамт учруулах боломжгүй. Иймээс торгуулийн орлогын 20 хувийг шинээр камер суурилалт болон ашиглалтад зарцуулахаар тооцоолсон. 

Теле камержуулалт нэмэгдсэнээр гэмт хэргийн гаралт багасна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.176.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.