Д.Ганбат: Ломбард гэхээсээ илүү Хөгжлийн банк энэ тэрээс мөнгө аваад идэж уусан хүмүүсээ шалга
Үйл явдал
/
2021-05-14

Ломбард гэхээсээ илүү Хөгжлийн банк энэ тэрээс мөнгө аваад идэж уусан хүмүүсээ шалгах хэрэгтэй

Бас л олон нийтэд таалагдах гэсэн попорсон хуулиудын нэг болчхоод байна. Улс орны байдал ломбардын үйлчлүүлэгчдээр харагдана. Ломбардыг ажиллуулж байгаа хүмүүс ч ард түмний нэг. Тэд өөрсдийн мөнгөөр өөрсдөө эрсдэл хийгээд ломбард ажиллуулж гэр бүлээ тэжээж байгаа. Яарсан сандарсан үед ард түмний нэг хэсэгт тусалдаг.

Гэтэл энэ үйлчилгээ өргөн дэлгэр болсон нь ядуурал ажилгүйдэлтэй холбоотой гэж үзэж байна. Иргэд банкнаас зээл авахын тулд банкнаас зээл авахааргүй болтлоо батлах шаардлага болдог. Тэгээд аргагүй эрхэнд ломбарднаас зээл авдаг. Муу муудаа дээрэлхүү гэгчээр ломбардыг дээрэлхэж байна Зохицуулах юм байгаа юу гэвэл байгаа. Далд эдийн засаг гэлээ. Нийт эдийн засгийн хэдэн хувийг эзэлж байгаа юм? Хулгайн эд зүйлсийг барьцаанд тавьж байгаа асуудлыг зохицуулах ёстой. Хулгайн эд зүйл тавибал яаж зохицуулах ёстой болохоос дээд талын хүү нь ийм байх ёстой гэх мэтээр дарамтлаад байх шаардлагагүй. 

Улс орны амьдрал сайжраад ирэхээр алга болоод багасаад ирнэ. Гэтэл олон нийтэд таалагдахын тулд үйл ажиллагаа явуулж байгаа энэ иргэдээ дарамтлах хэрэггүй. Уг нь төрийн өмчийн оролцоотой Хөгжлийн банк энэ тэрээ шалгах, тэндээс баахан мөнгө аваад идэж уусан хүмүүстэйгээ ажиллах хэрэгтэй шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.81.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.