Б.Энхбаяр: Алуурчин байсан ч хэнийг ч эрүүдэн шүүж болохгүйг нотлов
Үйл явдал
/
2021-05-14

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүх хаалттай хянан хэлэлцэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр өөрийн захим хуудсандаа "С.Зоригийн амь насыг(мөн нэг гэр бүлийн гишүүдийг галдан шатааж) бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Амгаланбаатар, Чимгээ, Содномдаржаа нараас Чимгээ, Содномдаржаа нарын ял шийтгэсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлье:

1. Тэднийг эрүүдэн шүүсэн бөгөөд тийнхүү хууль бусаар цуглуулсан баримт бүхий дүгнэлтээр ялласан тул тухайн эрүүдэн шүүж үнэлэгдсэн баримтыг шүүх үнэлэхгүй гэв.

2. Шүүх тэднийг “алуурчид” биш гэж хэлсэнгүй. Дахиж “0”-с нь эхэлж хууль зөрчилгүй шалга гэв. Хамт хүн алсан гэх Амгаланбаатар өөрөө эрүүдэн шүүгдээгүй учраас алуурчин хэвээрээ шорондоо үлдэж буй нь үүний баримт.

3. Алуурчин байсан ч хэнийг ч эрүүдэн шүүж болохгүйг нотлов. Хууль, хүний үндсэн эрхийг зөрчиж хэнд ч болов эрүү шүүлт тулгаж болохгүйг хууль чангаар хэлэв.

4. Батлан даалтад байх хугацаанд тэдний амь нас, халдашгүй байдалд онцгой анхаарах ёстойг дахин сануулья. Захиалагчид баригдаагүй байгаа шүү дээ.

5. Улсын нууцаас гаргасан уг хэргийг УИХ дээр нээлттэйгээр ард иргэдтэйгээ хамт танилцах байр суурь хэвээр байгаа" гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.116.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.