Б.Энхбаяр: Намын ард нуугдаж МӨНГӨ УГААДАГ НЯМДОРЖТОНГУУДЫГ зайлуулах цаг болсон
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-15

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа Ц.Нямдоржийг намаасаа, улсаасаа зайлуулах цаг болсон гэдэг байр суурь илэрхийлжээ. 

Э.Бат-үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэлээ.Би үүнтэй санал нийлэхгүй. Могой ганц толгойтой, ганц биетэй. Тэр олон гартай, олон ч хөлтэй. “Хуулийн хулгайтай тэмцэнэ❗️” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлж миний бие зүгээр ч нэг УИХ-д нэр дэвшээгүй. Ямар ч хувь хүн хуулийн хийдэл, системд хулгай хийх боломжгүй, тийм эрүүл бөгөөд ил тод, тийм хяналттай бөгөөд хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болгохыг зорьж хууль тогтоогч больё гэж шийдсэн. Эхлээд Шүүхийн шинэтгэлийг барьж авсан. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашаа Прокурор, мөрдөх болон гүйцэтгэх албаны эрх зүйн орчин цогцоороо сайжирч байж урагшилна. Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон. Парламентат ёс энэхүү тэмцлийн гол хүч болно гэдэгт итгэлтэй байна.Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ❗️Б.Энхбаяр. 2021.05.15

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.122.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.