Т.Энхтүвшин: Энэ хууль бол ААН-д үзүүлж байгаа маш том дэмжлэг
Үйл явдал
/
2021-05-15

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нийгмийн даатгалын шимтгэлийн талаар яриа өглөө 

Нийгмийн даатгалын шимтгэлийг  2017 оны дөрөвдүгээр сард баталсан юм. Харин батлахдаа олон улсын валютын сангийн тохиролцсоны үндсэн дээр 2018 онд 2 хувиар 2019,2020 онуудад 2 хувиар нэмэгдүүлсэн байсан. Цар тахлын үед нийгмийн даатгалын шимтгэл багасгасан юм. Энэ нь нэг талаараа үр дүнгүй бөгөөд цар тахал хэзээ зогсох, аж ахуйн байгууллагын эдийн засаг хэзээ сэргэх нь тодорхойгүй байна. Энэ цаг үеийн байдлаас хамаарч аж ахуйн нэгж байгууллагыг дэмжихийн тулд нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж  2 хувиар бууруулах юм. Хэрвээ 2 хувиар бууруулах бол 176 тэрбум төгрөгийг төлөхгүй байх боломжийг олгож байгаа юм. Мөн таван сангийн тэтгэврийн сангаас 2 хувийг нь хасна. Ажил олгогч болон ажилчдын гэсэн 2 хувиар бууруулж байгаа юм. Хууль бол амьдралтай нийцсэн байх ёстой. Аж ахуйн нэгж байгууллага болон иргэдийн амьдрал дээр тулгуурлаж нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах  хуулийг хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын долоон гишүүн өргөн барьсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн шинэ хууль батлагдвал долдугаар сарын 1-нээс 2 хувиар бууруулах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.7.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.