Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Ц.Гарамжавын нэр төрд халдсан, худал мэдээлэл түгээсэн гэж үзжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-17

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Ц.Гаравжав болон сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарын хооронд үүсээд буй маргааныг авч хэлэлцжээ.  Шүүхээс УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нарын нэхэмжлэлийг хангаж сэтгүүлч Н.Өнөрцэцгийг андуу ташаа, буруу зөрүү мэдээлэл тараасан байна хэмээн үзжээ. Төсвөөс мөнгө гаргуулж гэр лүүгээ зам тавиулсан, Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авсан зэрэг нь худлаа гэдгийг шүүхээс тогтоож улмаар худлаа, буруу ташаа мэдээлэл гаргасан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын талаар гаргасан мэдээллүүдийнхээ дагуу уучлал гуйхыг даалгажээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.228.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.