Д.Сумъяабазар : 5000 автомашины ухаалах зогсоол байгуулахаар төлөвлөж байна
Үйл явдал
/
2021-05-19

Засгийн газрын хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын түгжрэлийн талаар танилцуулж санал хэллээ

Улаанбаатар хотын иргэдэд тжлгарч буй асжждал бол авто замын  түгжржлийн асуудал билээ. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурд 8-14 км/цаг хурдтай байгаа юм.  Авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн нь автомашины тоо өссөнтэй холбоотой. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна. Иймээс замын ачааллыг бууруулах туслах замуудыг нэмэгдүүлж, гол замын багтаамж ихтэй нийтийн тээврийг бий болгох хэрэгтэй. Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй байна. 1 км замыг дунджаар 10 минутад туулж байна. 2021-2022 онд багтаж явган хүний 98 км, дугуйн 200 км замыг тавина. Түгжрэлийг бууруулахын тулд хөнгөн галт тэрэг буюу LRT тавих нь зүйтэй. Энэ нь цагт 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Үүний 17 км нь газар дээр, 6.9 км нь газар доор байрлахаар төлөвлөж байна. 2021-2024 онуудад автобусны 80 хувь нь хэрэглээнээс хасагдана. 290 автобусны буудлыг шинэчилнэ. 5000 автомашины ухаалах зогсоол байгуулахаар төлөвлөж байна" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.172.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.