Х.Нямбаатар: 2025 онд Улаанбаатар хот ТЭГ ЗОГСОЛТ ХИЙНЭ шүү Сангийн сайд аа!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-19

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанар Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд асуудлыг авч хэлэлцлээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Тогтоолын асуудалтай холбоотойгоор санал байна.  Метроны асуудал дээр санал байна. Хэзээ нийслэлийн нийтийн тээвэр ашигтай байсан юм бэ? Аль улсын нийтийн тээвэр нь тийм байсан юм бэ... Хэрэг эрхлэхийн хуульчид хэлээд өг. Нийслэлийн түгжрэлийг шийдхийн тулд өнөө маргаашгүй төлөвлөгөө, зураг төслөө гарга гэсэн ш дээ. Улаанбаатар хот чинь 2025 онд тэг зогсолт хийнэ шүү. Өөрсдөө та нар хийгээгүй байж, хүний бэлэн болгосон метроны төслийг та нар унагах гэж байна. 2021 онд Сангийн сайд, Зам тээврийн сайд, нийслэлийн захирагч нар Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийг нэвтрүүлэх боломжит эх үүсвэрээр ажлыг эхлүүл гэсэн байгаа. Жавхлан сайд та яагаад өөрчилдөг юм бэ... Та ганцаараа Засгийн газрын тогтоолыг өөрчлөхгүй шүү. Сангийн сайдаа манайх нийтийн тээврийн хэдэн автобусандаа жилд 135 тэрбумын татаас өгч байгаа шүү. Үүнийг өөрчилье гэхээр та дандаа ЖАДЛАН ЭСЭРГҮҮЦЭХ юм” хэмээн бухимдлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.70.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.