Л.Энх-Амгалан: Нийслэлийн найман дүүргийн 138 хороо сургууль, цэцэрлэггүй байна
Үйл явдал
/
2021-05-19

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан санал дэвшүүллээ

Хот байгуулалттай холбоотой асуудал байна. Нийслэлийн найман дүүргийн 138 хороо сургууль, цэцэрлэггүй байна. 2022-2025 онд Нийслэл манай яамтай хамтарч байгаад боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэхэд хамгийн багадаа 64 цэцэрлэг 62 сургууль барих зайлшгүй шаардлагатай. Харин 120 объект барих шаардлагатайгаас Нийслэлийн боловсролын дансанд 67 газар байгаа. Энэ жилийн төсөл арга хэмжээнээс найман сургууль барих газаргүй  байгаа бөгөөд ирээдүйд барих хоёр сургуулийн нэг нь газаргүй байгаад байна. Харин өнгөрсөн дөрвөн жилд өөрчлөлт гарсан. Тэр нь хоёроос гурван ээлжийн сургалтыг хоёр ээлжид шилжүүлсэн. Мөн нүглийн нүдийг гурилаар хуурсан хоёр ээлжийг механикаар шилжүүлсэн. Өнөөдрийн хэмжээнд  Улаанбаатарт нэг ангид 55-аас дээш хүүхэдтэй 30 сургууль мөн адил 55-аас дээш хүүхэдтэй 23 цэцэрлэг байна. Эдгээр асуудлуудыг энэхүү цогц төлөвлөгөөнд авч үзэх нь зүйтэй гэж хэллээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.62.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.