Л.Оюун-Эрдэнэ: Хотын иргэд ХӨДӨӨ амьдарвал УРАМШУУЛАЛ ОЛГОНО
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-19

Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр сайдууд үг хэллээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хөдөөнөөс Улаанбаатар хот руу ирж байгаа иргэдээс татвар хураамж авдаг болъё” гэлээ. Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тийм зүйл байхгүй. Харин ч хотоос хөдөө рүү гарч байгаа, хөдөө амьдрах гэж байгаа иргэддээ дэмжлэг үзүүлдэг болно. Их сургуулиа төгсөөд орон нутагт ажиллах гэж байгаа хүний ажилласан жилийг нэмэх, компанийн оффисоо хотоос гаргаж орон нутагт байгуулсан ААН-дэд татварын урамшуулал олгоё гэх мэт урамшуулах байх юм шүү... Батлан хамгаалахын сайд аа, анхаараарай!!!” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.226.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.