Таван толгой Гашуун сухайт чиглэлийн замд 300,050 урт метр гагнаас хийлээ
Үйл явдал
/
2021-05-19

"Гашуун сухайт авто зам" ХХК-ийн Зам засвар арчлалт экологийн албаны 2021 оны ерөнхий төлөвлөгөөнд авто замын хучилтанд үүссэн ан цав, заадсыг битумээр гагнах ажил тусгагдсан. Энэ ажлын хүрээнд Таван толгой Гашуун сухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замыг 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны хооронд нийт 300,050 урт метр гагнаас хийж дуусгасан юм. Ажил гүйцэтгэх хугацаанд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим бага байсан нь ажил гүйцэтгэх үеийн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хангахад эерэгээр нөлөөлж, богино хугацаанд хийж гүйцэтгэх боломж олгожээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.220.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.