Улаанбаатар хотод МЕТРО барих төслийг 2021 онд эхлүүлэхээр боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-19

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн замын түгжрэлийг шийдэх гарц гаргалгааг ярилцаж байна. Энэ үеэр 2021 онд багтаан МЕТРО барих төслийг эхлүүлж байна. Уг төслийг Зам тээврийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Хотын дарга Д.Сумъяабазар нар хамтран эхлүүлэхийг Засгийн газрын тогтоолоор үүрэг болголоо.

Энэ хүрээнд Улаанбаатар хотод их багтаамжтай нийтийн тээвэр шинэ төслийг эхлүүлэхээр боллоо. Өмнө нь Метротой болох тухай олон ярьсан зүйл ийнхүү биелэлээ оллоо.  Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Засгийн газраас тусдаа Улаанбаатарын асуудал гэж байх ёсгүй. Одоо ингээд шийдье. Ингэж зориглохгүй бол хэн ч хэзээ ч хийхгүй. Бүх сайдууд, хотын даргатай саналаа нэгтгэж, хандлагаа өөрчил. Эхлүүл. 420 тэрбум гэдэг бол Улаанбаатар хотоос улсын төсөвт олгодог санхүүжилтийг нь л буцааж өгч байгаа хэлбэр шүү. Аймгийн асуудал ч Засгийн газрын асуудал. Цаашдаа бүх зүйлийг ийм хэлбэрээр шийднэ. Сангийн сайд маш том сорилттой нүүр тулж байгаа гэдгийг ойлго. Их тойруу хурдны зам байгуулагдах нь. Энэ нь гэр хороолол болон хотын төвийн ялгааг арилгах боломж шүү.  Тавдугаар цахилгаан станцыг байгуулна гэж Н.Тавинбэх сайд маш зоригтой шийдвэр гаргалаа. Энэ зөв. Улаанбаатар хот Яармар руугаа нүү. Барилгын яам бас нүүнэ. Шийдлийн зөв хандлага гаргалаа. Б.Мөнхбаатар сайд өөрөө ийм шйидвэрээ танилцууллаа. Дэд бүтэцгүй газар дэд бүтэц татаад байшин барилгаа барих нь. Ийм зөв жишиг, хандлага байгаа нь зөв” гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.61.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.