Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо, БНСУ-ын Гуанжү Жоннам Сэтгүүлчдийн Холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын цахим хурал өнөөдөр боллоо. Хамтын ажиллагааны нээлтэд УИХ-ын гишүүн Монгол-Солонгосын парламентийн бүлгийн дэд дарга Д.Өнөр-болор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа нар үг хэлж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн БНСУ-ын Гуанжү хотын захирагч И Юн Соб, Солонгос Улсын Их Хурлын гишүүн Сун Гап Сог, Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хүнь нар үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.
Хамтын ажиллагааны санамж бичигт Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны тэргүүн Б.Ганзориг, БНСУ-ын Гуанжү Жоннам Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Чуэй Квон Иль нар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Ёслолын ажиллагаанд монголын талаас Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны Дэд тэргүүн Д.Майцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Ууганчимэг, Д.Аранжинбаатар нар оролцлоо.
2014 онд МСНЭ, Солонгосын Сэтгүүлчдийн холбоотой хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байжээ.
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин