Ардчилсан тогтолцооны тулгын чулуу болох улс төрийн намуудыг шинэчлэх асуудал нь Монголын өнөөгийн улс төр, нийгмийн тогтолцооны тулгамдсан асуудал мөн. Хүний эрхийг дээдэлдэг Ардчилсан намын гишүүд бид улс төрийн намуудыг институцийн хувьд нь шинэ шатанд гаргах, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд манлайлан ажиллах үүрэгтэй билээ. 2019 оны 11-р сарын 14-нд батлагдсан Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн 19 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болсон.
Тиймээс улс төрийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэлийг манлайлах үйлсэд Ардчилсан Намын сонгуульт гишүүд, улс төр, эрх зүйн салбарын судлаачид та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна. Та бидний оролцоо, идэвхитай хамтын ажиллагаа нь Монгол улсад улс төрийн намуудын дотоод засаглалыг шинэчлэн сайжруулж, үйл ажиллагаа, санхүү нь ил тод, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай гүйцэтгэдэг улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэн хамтран ажиллах саналаа 2021 оны 5 дугаар сарын 22-ны дотор politicalpartyreform@gmail.com хаягаар ирүүлэх болон Төв шуудангийн өмнөх Ардчилсан намын төв байранд биеэр ирж бүртгүүлэхийг хүсэж байна. Утас 99070106
АРДЧИЛСАН НАМ
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин